Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн төв

ТҮҮХЭН ТОВЧООН:

  • ЦТЭ-ийн мэс заслын тасаг анх байгуулагдахад сэхээн амьдруулагч-мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч нар тус тасгийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан.
  • Үндэсний анхны мэргэжилтэнүүд Ч.Погной, Б.Эрдэнэ, А.Даваасамбуу, Б.Баттулга, Д.Ванчаасүрэн нар ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн эмнэлгийн академийн Анестези-Реаниматологийн тэнхимд суралцаж ирсэн.
  • 1977 онд Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар “Сэхээн амьдруулах тасаг” нь 3 ортой, 3 их эмчтэй 12 ажилтантай шинээр байгуулагдаж, их эмч хурандаа А.Даваасамбуу тасгийн даргаар томилогдсон ба Монгол улсад мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний хоер дахь тасаг нь болсон.
  • 1973 онд байгуулагдсан тасаг нь өнөөг хүртэл эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэхдээ хэд хэдэ удаа бүтцийн өөрчлөлтөд орсон ба 2017 онд Яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмнэлзүйн төв болон өргөжиж ЯТХАТ, МЭЭТ гэсэн 2 дэд бүтэцтэй болсон.

2022 онд дахин бүтцийн шинэчлэл хийгдэж Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн төв болсон ба Эрчимт эмчилгээний тасаг, Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг гэсэн дэд бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байна.

Эрчимт эмчилгээний тасаг:

  • Эрчимт эмчилгээний тасаг нь заалны зохион байгуулалттай ба бүрэн тоноглогдсон эрчимт эмчилгээний олон үйлдэлт 10 ор, хөнгөвчлөх эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэх тоноглогдсон 4 ортой 2 өрөөнд нийт 14 өвчтөнд 24/7 цагаар тасралтгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг.
  • Ор болгон үйлчлүүлэгчийн амин үзүүлэлтийг шууд болон шууд бус аргаар хянах монитор, цахилгаан тариур, дусал тохируулагч, хийн систем болон бусад төхөөрөмжөөр хангадсан.
  • ЭЭТ нь 5 их эмч, 14 сувилагч, 2 туслах сувилагч, 4 үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй 24 цагаар тасралтгүй тусламж үйлчилгээг үзүүлдэг.
  • Эхний 5 сарын байдлаар эрчимт эмчилгээний тасгаар нийт 228 өвчтөнд эрчимт эмчилгээний, 75 өвчтөн хөнгөвчлөх тусламж үзүүлснээс нас баралт 15 % байна.