Уушгины эмгэг судлалын тасгийн танилцуулга:
Уушгины эмгэг судлалын тасаг нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчид, ахмад дайчид тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг болон хэвтүүлэн эмчлэх үйлчилгээгээр амьсгалын замын 26 нэр төрлийн 293 оношилгоо эмчилгээний болон түгээмэл үйлдлийн стандарт жагсаалтыг баримтлан үйлчлүүлэгчдэд ээлтэй аюулгүй орчинд эрүүл ахуйн стандарт шаардлагыг бүрэн хангаж, яаралтай тусламжийн байнгын бэлэн байдлыг хангаж, шуурхай, оновчтой, хүртээмжтэй,чанартай эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэн ажиллаж байна.
Амьсгалын эрхтэн системийн эмгэгийг эмчлэх Уушгины эмгэг судлалын тасаг нь 2012 онд 4 их эмч, 8 сувилагчтай, хэвтэн эмчлүүлэх 35 ортойгоор анх үүсгэн байгуулагдсан.