Танилцуулга:
- Цэргийн Төв Эмнэлгийн Мэдрэл судлалын эмнэлзүйн төв (МСЭТ) нь 1964 онд дотрын 1-р тасагт 15 ортой мэдрэлийн эмгэгийн палат нэртэйгээр нээн ажиллуулснаар цэргийн төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн анхны суурь тавигдсан түүхтэй.
- 1968 оноос мэдрэлийн 3 их эмчийн орон тоотойгоор үйл ажиллагаа эхлүүлж, 1976 онд 50 ортой биеэ даасан мэдрэлийн тасаг болон өргөтгөн зохион байгуулагдаж байсан.
Эрхэм зорилго:
Мэдрэлийн өвчний тусламж үйлчилгээг олон улсын стандартын түвшинд ойртуулах, шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх замаар үйлчлүүлэгчдэд ээлтэй, нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй, чанартай хүргэх.
Алсын хараа:
- Мэргэжлийн хувьд чадварлаг, бүтээлч, шинийг сэтгэгч баг, хамт олон бүрдүүлэн ажиллах
- Мэдрэлийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг сургалт, эрдэм шинжилгээний төв болох.
Мэдрэл судлалын эмнэлзүйн төв:
- Мэдрэлийн тасаг
- Мэдрэлийн мэс заслын тасаг
- Харвалтын тасаг
МСЭТ нь нийт 50 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Үүнээс:
- Мэдрэлийн тасаг – 30 ортой
- Мэдрэлийн мэс заслын тасаг- 10 ортой
- Харвалтын тасаг- 10 ортой