Шүд, эрүү нүүрний тасаг нь Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн байнгын бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчид, өндөр настан болон Баянзүрх дүүргийн иргэдэд шүд, эрүү нүүрний мэс засал, амны хөндийн эмчилгээ, хиймэл шүдний тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус тасаг нь эрүү нүүрний мэс засал, шүдний эмчилгээ, хиймэл шүдний кабинетуудын бүрэлдэхүүнтэй эрүү нүүрний мэс заслын их эмч 3, нүүр амны эмчилгээний их эмч 4, нүүр амны согог заслын их эмч 3, сувилагч 3, шүдний техникч 2. Нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй шүд, эрүү нүүрний эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Тус тасаг бүрэн автомат 5 кресло, шүдний рентген аппарат бүхий бусад хэрэгсэлээр хангагдсан үйл ажиллагааг явуулж байна.