Сэргээн засах эмчилгээний тасаг нь:
- Сэргээн засах эмчилгээ
- Зүү эмчилгээ
- Биеийн тамир эмчилгээ
- Гэрлийн эмчилгээ
- Дулаан эмчилгээ
- Цахилгаан эмчилгээ
- Усан эмчилгээ
- Бариа засал
- Хөдөлгөөн засал гэсэн 9 төрлийн нарийн мэргэшлийн тусламж үзүүлдэг 17 кабинеттай.
Тус тасаг одоогоор 5 эмч, 11 сувилагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байдаг бөгөөд 7 хоногт давхардсан тоогоор 2400 орчим хүнд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Сэргээн засах эмчилгээний тасаг нь жилдээ гэрлийн болон усан эмчилгээ, бариа засал, хөдөлгөөн засал, цахилгаан, зүү зэрэг эмчилгээний кабинеттаар давхардсан тоогоор 146198 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.