Танай эмнэлэг амбулаториор ямар чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг вэ ?
- Амбулаторийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх товлолт цагийг ажлын өдрүүдэд 8:30 -16:00цагийн хооронд өөрийн биеэр ирж цаг авах шаардлагагүй /үр хүүхэд, хамаатан садангууд, ирж авч болно/ Цаг авах дугаар: 11-450146
Танай эмнэлэг амбулаториор ямар ямар чиглэлээр тусламж үйлчилгээ явуулдаг вэ ?
- Цэргийн төв эмнэлгийн поликлиник нь:
- 1.Диспансер, хяналтын тасаг
- 2.Урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны тасаг
- 3.Өдрийн эмчилгээний тасаг
- 4.Нүүр ам судлалын тасаг
- 5.Дүрс оношилгооны тасаг
- 6.Сэргээн засах эмчилгээний тасаг
- 7.Эмнэлзүй, эмгэг судлалын лабораторийн тасаг гэсэн 7 тасаг, “Эрүүл мэндийг дэмжих” төвөөс бүрдэнэ.
Диспансер, хяналтын тасаг нь 14 үзлэгийн өрөөтэй, нарийн мэргэшлийн 8 эмч, 8 сувилагчийн бүрэлдэхүүнтэй амбулаторийн тусламж үйлчилгээг харъяалалын болон энгийн иргэдэд үзүүлж, диспансерийн хяналтыг явуулж байна. Мөн иргэдэд зүрхний ачаалалтай бичлэг, 24 цагийн бичлэг /Холтер/, зүрхний эхо, уушигны багтаамж шалгах, мэдрэлийн цахилгаан бичлэг, судасны бичлэг мөн харшлын сорил хийж үйлчилж байна.
Тус тасаг нь:
- Зүрх судас
- Чих хамар хоолой
- Нүд
- Бөөр дотоод шүүрэл
- Хавдар
- Настан
- Эмэгтэйчүүд
- Мэс засал
- Гэмтэл
- Боолт 1, 2
- Тарианы
- Зүрхний бичлгийн
- Ачаалалтай бичлэгийн гэсэн өрөө кабинеттайгаар үйл ажиллагааг явуулж байна.