Оношилгоо шинжилгээ

1983 онд “КЛИНИКИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ” шатлалтай болон өргөжиж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх болсон.

1995 оноос Улсын хэмжээнд хурц хордлогын яаралтай тусламж үзүүлэхээр шийдвэрлэж “Хордлогын яаралтай тусламжийн Үндэсний төв” байгуулагдсан.

Нийслэлийн Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэдэд мэс заслын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

2008 оноос Улсын хэмжээнд галт зэвсгийн хөнөөлөөс үүссэн гэмтлийн тусламж, Улаанбаатар хотын хэмжээнд хутга, мэсний үйлчлэлээс үүссэн гэмтлийн тусламжийг үзүүлж эхэлсэн.

2016 оноос хүүхдийн өвчнийг эмчлэх тасаг байгуулан ажиллаж байна.

ҮНДСЭН ҮҮРЭГ, ЗОРИУЛАЛТ

Батлан хамгаалах салбарын алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд, ахмад дайчид, цэргээс тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудад эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх.

Байлдааны бэлэн байдлын зэргүүдэд шилжих үед дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулагдаж, бие дааж болон бусад анги салбаруудтай хамтран  үүрэг гүйцэтгэх.

Гамшгийн үед аврах, хор уршгийг арилгах үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх

Тус эмнэлэг нь сүүлийн 3 жилд 52 нэр төрлийн 562 нэгж тоног төхөөрөмжөөр 80 хувь хүртэл шинэчлэл хийсэн бөгөөд жилдээ 23,000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 120,000 гаруй үйлчлүүлэгчид амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг