Төгсөлтийн дараах эмнэлгийн сургалт

ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ЭМНЭЛГИЙН СУРГАЛТ.

Цэргийн төв эмнэлэг нь төгсөлтийн дараах эмнэлгийн сургалтыг  2018 оноос эхлэн Яаралтай тусламж судлал, “Мэдээгүйжүүлэг судлал”, “Мэс засал судлал”-ын чиглэлээр “ҮНДСЭН МЭРГЭШИЛ”-ийн 2 жилийн хугацаатай сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн “Эмнэл зүйн хордлого судлал” чиглэлээр “ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ”-ийн 6 сарын хугацаатай сургалт, 2022 оноос “Яаралтай тусламж судлал”-ычиглэлээр 5 сарын хугацаатайМЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ” сургалтыг зохион байгуулж байна.

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТАД

2020 онд:

  • “Мэс засал судлал”-ын чиглэлээр 6 эмч

2021 онд:

  • “Мэс засал судлал”-ын чиглэлээр 7 эмч
  • “Яаралтай тусламж судлал”-ын чиглэлээр 5 эмч
  • “Мэдээгүйжүүэг судлал”-ын чиглэлээр 3 эмч

2022 онд:

  • “Мэс засал судлал”-ын чиглэлээр 8 эмч
  • “Яаралтай тусламж судлал”-ын чиглэлээр 4 эмч
  • “Мэдээгүйжүүэг судлал”-ын чиглэлээр 4 эмч суралцаж амжилттай төгсөөд байна.

“ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ СУДЛАЛ” – МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД

 

  • 2022 оны намрын элсэлтээр 4 эмч суралцаж амжилттай төгссөн.

“ЭМНЭЛ ЗҮЙН ХОРДЛОГО СУДЛАЛ”-ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТАД

  • 2022 онд 4 эмч суралцаж төгссөн
  • 2023 оны намрын элсэлтээр 2 эмч суралцаж амжилттай төгсөөд байна.

2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:

  • Мэс засал судлалын чиглэлээр үндсэн мэргэжлийн сургалтад

                              2-р дамжаанд 4 резидент эмч

                              1-р дамжаанд 8 резидент эмч

  • Мэдээгүйжүүлэг судлалын чиглэлээр үндсэн мэргэжлийн сургалтад

                              2-р дамжаанд 4 резидент эмч                    

                             1-р дамжаанд 3 резидент эмч

  • Яаралтай тусламж судлалын чиглэлээр үндсэн мэргэжлийн сургалтад

                              2-р дамжаанд 3 резидент эмч                 

                             1-р дамжаанд 1 резидент эмч суралцаж байна.

Тус эмнэлэгийн төгсөлтийн дараах сургалтыг эмнэл зүйн сургагч багшийн эрхтэй, гэрчилгээ авсан 22 эмч,  3 сувилагч удирдан явуулдаг.  Эмнэл зүйн сургагч багшийн эрхтэй эмч нараас зөвлөх зэрэгтэй 2 эмч, тэргүүлэх зэрэгтэй 9 эмч, ахлах зэрэгтэй  8 эмч ажиллаж байна.

ЦТЭ нь суралцах орчинг шат дарааллан сайжруулж суралцагч эмч нарын амрах өрөө, хичээл хийх нөхцөлийг бүрдүүлэн ширээ сандал, интернет холболт бүхий компьютерээр хангаж, суралцагч эмч нарийн цалинг тогтмол олгон ажилладаг.

Цаашид “Дотор судлал” болон “Ерөнхий мэргэшил судлал”-ын чиглэлээр төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт зохион байгуулах эрхийг шинээр авахаар бэлтгэж байна.