Бөөрний эмгэг судлалын тасаг

2012 оны 11 дүгээр сард анх 35 ортой, 4 их эмч, 14 эмнэлгийн дунд мэргэжилтэнтэйгээр байгуулагдсан.

Одоогийн байдлаар:

  • 30 ортой
  • Бөөр судлалын их эмч – 6
  • Дотоод шүүрлийн эмгэг судлалын их эмч – 1
  • Сувилагч – 9, үүнээс гемодиализын сувилагч – 6

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэшсэн байдал

Мэргэжлийн  зэрэг:

  • Ахлах зэргийн сувилагч – 3

Эрдмийн зэрэг цол:

  • Анагаах ухааны магистр эмч – 2
  • Анагаах ухааны магистрант эмч – 3
  • Бакалаврын сувилагч – 4
  • Дипломтой сувилагч – 5

•Цаашид бид Гемодиализын төвийг нээж, архаг гемодиализын    өвчтөнүүдэд тусламж үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэж ажиллаж байна.
• Эмч, сувилагч нараа гемодиализ эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний дараах хяналтын чиглэлээр төрөлжүүлэн мэргэшүүлж, сурган дадлагажуулах ажлыг ойрын зорилго болгоод байна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

1.Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ

2.Амбулаторын тусламж үйлчилгээ

3.Одоо ажиллаж байгаа болон тэтгэвэр чөлөөнд гарсан цэргийн алба хаагчдад гемодиализын 3 аппаратаар  бөөр орлуулах эмчилгээг хийж байна.