Урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны тасаг

Урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны тасаг

Урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны тасаг нь төрөл бүрийн нарийн мэргэшлийн /мэс засал, гэмтэл, дотор, зүрх судас, чих хамар хоолой, мэдрэл, сэтгэц, арьс харшил, нүд, дүрс оношилгооны гэх мэт/ эмч, техникч, сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр цэргийн албан хаагч, тэдгээрийн ар гэр, ахмад дайчин, харъяалалын иргэдэд урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэгийн үзлэг хийж, өвчлөлийн судалгаа гаргах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ авах, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг тасаг хамт олон юм.

 

Урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны тасаг нь явуулын амбулаторийн багаар төв, баруун, хойд бүсийн аймгийн нутагт байрлах Зэвсэгт хүчний анги, салбарын бие бүрэлдэхүүн, тэдгээрийн ар гэр, ахмадуудад урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэгийн үзлэг хийж байна. Өнөөдрийн байдлаар 2773 эрт илрүүлэг, 2280 гаран урьдчилан сэргийлэх үзлэгийг хийгээд хойд бүсийн аймгуудаар явж байна.