Анх цэргийн тасаг нэртэй 1967 онд байгуулагдсан бөгөөд 1973 оноос дотрын тасаг болон 50 ортой ходоод гэдэс, элэг цөс, уушги бөөрний өвчлөлтийг дагнан эмчлэх зориулалттай ажиллаж байсан. Арми өргөтгөн зохион байгуулагдах үеэс 1983 онд уушгины тасаг салбарлан гарсан эмч нар ажлын байраар мэргэшил олгох, дээшлүүлэх (гадаад, дотоодод) олон эмч нар хамрагдсан байна. Тус тасагт дэд хурандаа З.Мэндсайхан, С.Юндэн, Дулам, Баасантуяа, Намсрай, Тунгалаг, хошууч Цэрэндаш, Түвшинжаргал, Гаваасамбуу, Буянжаргал, Туул, Алиманцэцэг, Шатар нар ажиллаж байсан. Тус тасгийн эмч нараас З.Мэндсайхан, С.Юндэн нар анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, дэд хурандаа Доржханд, Тунгалаг, Буянжаргал, Дулам, сувилагч Даашинхүү нар ЭМШ-ийн ажилтан цол тэмдгээр шагнагдаж байлаа. V, VI таван жилийн гавшгайч асрагч Д.Түмэнжаргал, Н.Бямбаа их эмч Цэрэнбадам нар ажил үйлсээрээхошуучилж байгууллагын аварга эмч, сувилагчаар 1993 онд С.Наранмандах, аварга эмчээр О.Доржханд ажил мэргэжлийн аварга сувилагчаар, Даашинхүү, Ундрал, Чимэгсүрэн нар шалгарч байв. Тус тасаг 1996, 2000, 2006 онд байгууллагын аварга тасаг болж байсан. Тус тасгийн даргаар хошууч Юмжирдулам дэд хурандаа Загир, Баасантуяа, Гаваасамбуу хошууч Цэрэнбадам, Өлзий, Дэд хурандаа З.Мэдсайхан, ахлах дэслэгч Ганболд, дэд хурандаа Юндэн, дэд хурандаа Доржханд, дэд хурандаа Д.Оюунжаргал нар ажиллаж байсан. 2018 оноос ахмад Я.Мөнх-Эрдэнэ даргатай тасгийн хамт олон ажиллаж байна.