Амбулатори

  • Поликлиник нь Батлан хамгаалах болон Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчид, чөлөөнд гарсан ахмад дайчид, тэдгэээрийн гэр бүл, харъяаллын үйлчлэх хүрээний хүн амд болон харьяаллын бус иргэдэд амбулаторийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байдаг нэгж юм. Өнөөдрийн байдлаар 70 орчим кабинетаар 110 орчим эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
  •   Тус эмнэлэг нь сүүлийн 3 жилд 52 нэр төрлийн 562 нэгж тоног төхөөрөмжөөр 80 хувь хүртэл шинэчлэл хийсэн бөгөөд жилдээ 23,000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 120,000 гаруй үйлчлүүлэгчид амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.
  • Поликлиник нь жилд дундажаар 110,000 орчим хүнд амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлгийн үзлэгийг 60-70 орчим мянган хүнд хийж гүйцэтгэдэг.
  • Жилд дундажаар 150-200 өвчтөнг диспансерийн хяналтандаа шинээр авч эмчлэн эдгэрүүлж байна. Мөн поликлиник нь хөдөө орон нутагт байрлах зэвсэгт хүчний анги салбаруудын бие бүрэлдэхүүн, тэдгээрийн ар гэрийн болон улс орон даяар зохион байгуулагдаж буй цэрэг татлага, НҮБ-ын энхийг сахиулах олон улсын ажиллагаанд оролцож буй цэргийн албан хаагчид, гадаадын цэргийн академи, их, дээд сургуульд суралцах сонсогчдын, оюутан цэрэг хөтөлбөрийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж ажилладаг.
  •  Поликлиникийн өөр нэг онцлог нь цэргийн эмнэлгийн комисс болон нисэх бүрэлдэхүүний эмч нарын комиссын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажилладаг. Эдгээр комисс нь энгийн иргэдийг тайван цагт цэргийн жинхэнэ албанаас өвчний учир бүрэн чөлөөллөх, амбулаторийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн эмнэлгийн магадлагаа олгох, сунгах, эмнэлгийн хуудас олгохоос гадна агаарын цэргийн командлалын нисэх бүрэлдэхүүний эрүүл мэндийн талаарх магадлагааг гаргаж ажилладаг.
  • Өнөөдрийн байдлаар поликлиник нь амбулаторийн тусламж үйлчилгээг давхардсан тоогоор 58420 хүнд үзүүлж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг явуулын болон суурин хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна. Явуулын амбулатори нь төвийн аймгууд, баруун болон хойд бүсийн аймгуудын нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний 18 анги салбарын 3093 цэргийн албан хаагчид, тэдгээрийн ар гэр, ахмад дайчдад урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг хийж гүйцэтгээд байна. Суурин хэлбэрээр хийх үзлэгийг “Эрүүл мэндийг дэмжих төв”-дөө хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Бүтэц зохион байгуулалт

  • 1.Диспансер, хяналтын тасаг
  • 2.Урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны тасаг
  • 3.Өдрийн эмчилгээний тасаг
  • 4.Нүүр ам судлалын тасаг
  • 5.Дүрс оношилгооны тасаг
  • 6.Сэргээн засах эмчилгээний тасаг
  • 7.Эмнэлзүй, эмгэг судлалын лабораторийн тасаг гэсэн 7 тасаг, “Эрүүл мэндийг дэмжих” төвөөс бүрдэнэ.

Диспансер, хяналтын тасаг нь 14 үзлэгийн өрөөтэй, нарийн мэргэшлийн 8 эмч, 8 сувилагчийн бүрэлдэхүүнтэй амбулаторийн тусламж үйлчилгээг харъяалалын болон энгийн иргэдэд үзүүлж, диспансерийн хяналтыг явуулж байна. Мөн иргэдэд зүрхний ачаалалтай бичлэг, 24 цагийн бичлэг /Холтер/, зүрхний эхо, уушигны багтаамж шалгах, мэдрэлийн цахилгаан бичлэг, судасны бичлэг мөн харшлын сорил хийж үйлчилж байна.

Тус тасаг нь:

  • Зүрх судас
  • Чих хамар хоолой
  • Нүд
  • Бөөр дотоод шүүрэл
  • Хавдар
  • Настан
  • Эмэгтэйчүүд
  • Мэс засал
  • Гэмтэл
  • Боолт 1, 2
  • Тарианы
  • Зүрхний бичлгийн
  • Ачаалалтай бичлэгийн гэсэн өрөө кабинеттайгаар үйл ажиллагааг явуулж байна.