Түүхэн замнал:
- Цэргийн төв эмнэлэгийн Хүүхдийн тасаг анх байгуулаглсан түүхээс: Нийслэлийн хэмжээнл амьсгалын замын өвчлөл ихэссэнээс 0-15 насны өвчтэй хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд орны хүлээдэп үүсч, ачаалал хэтэрэч байсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 60, 61-р хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасгийн нээн ажиллуулахаар 2017.01.09-18 өдрүүдэд бэлтгэл ажлыг хангасан.
- Батлан хамагаалах яамны сайдын 2017 оны Н/04 тоот тушаалаар Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн тасгийн 9 их эмч, 15 сувилагч тусгай мэрэгжилтэнтэйгээр бүтэц орон тоог баталсан. Анх тус тасаг нь 2017.01.18 өдрийн ЦТЭ-ийн захирагч-ерөнхий эмчийн Б/08 тоот тушаал гарч 8 их эмч, 7 сувилагчтайгаар үйл ажиллагаа албан ёсоор эхлүүлсэн.
Хүүхдийн тасаг нь: Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын өвчлөл ихэссэнээр 0-15 насны хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд орны хүлээгдэл үүсч, ачаалал хэтэрч байсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 60, 61-р хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасгийг нээн ажиллуулахаар 2017.01.09-18 өдрүүдэд бэлтгэл ажлыг хангасан. Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны Н/04 тоот тушаалаар Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн тасгийг 9 их эмч, 15 сувилагч тусгай мэргэжилтэнтэйгээр бүтэц орон тоог баталсан бөгөөд анх тус тасаг нь 2017.01.18 өдөр 8 их эмч, 6 сувилагчтайгаар үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн. Одоогоор хүүхдийн тасаг нь 9 эмч, 8 сувилагчтайгаар Зэвсэгт хүчний албан хаагчдийн болон Баянзүрх дүүргийн 8, 9, 13, 16, 17-р хорооны 26000 орчим 0-16 насны хүүхдэд хэвтүүлэн эмчлэх болон амбулторийн үзлэг, хүлээн авах яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлж байна.