Хүний нөөцийн ил тод байдал

Хүний нөөцийн ил тод байдлын хүрээнд дараах ажил арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Үүнд:

Тус эмнэлэг нь орон тоонд байгаа сул ажлын байрыг нөхөн хангах зорилгоор
2022, 2023 онуудад Сувилахуйн сургуулийн төгсөлтийн үеээр нээлттэй өдөрлөг арга
хэмжээнд оролцож, 102 жилийн түүхт Цэргийн төв эмнэлэг, түүний дайчин замнал, үйл
ажиллагааны онцлогоо сурталчилан таниулсан. Үүний дагуу өөрийн хүсэл сонирхолын
дагуу 2022 онд 30 гаруй сувилагч, 2023 онд 25 сувилагч тус эмнэлэг ажиллах хүсэлтээ
гаргаж, анкет материалаа бөглөж ирүүлсэн. Үүнээс 20 сувилагч тус эмнэлэгт
томилогдон ажиллаж, 5 сувилагч ахлагчийн албанд элсэн, хос тангараг өргөөд байна.
Мөн эрүүл мэндийн салбарын ажлын байрны цахим сайт-д эмч, сувилагч,
эмнэлгийн ажилтны ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, “Цэргийн
төв эмнэлэгт ажилтан сонгон шалгаруулах журам”-ын дагуу шаардлагтай албан
тушаалуудад мэргэшсэн ажилтан авч ажиллуулж байна.