УРИЛГА
Цэргийн төв эмнэлэг нь “КОВИД-19” коронавируст халдварын батлагдсан тохиолдлыг хүлээн авч, эмчлэн тусгаарлан өвчтөнийг эдгэрүүлж байна. Тус эмнэлэгт халдварын хүндэрсэн тохиолдол болон бусад суурь өвчтэй өвчтөнүүд ирж байгаатай холбоотойгоор эрчимт эмчилгээ, болон бусад тасгуудын өвчтний тоо нэмэгдэж, эм тарианы хэрэгцээ ихсэж байгаатай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэвийн явуулах, онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэх нөөц бүрдүүлэх зорилгоор нэн шаардлагатай эм тариа, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үйл ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу гэрээ шууд байгуулах аргаар зохион байгуулна. Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагууд дараах жагсаалтын дагуу нийлүүлэх боломжтой эм тариа, эмнэлгийн хэрэгсэлд үнийн саналаа 2021 оны 07 дугаар сарын 27-ны дотор ирүүлнэ үү.
Хавсралт 01 хуудастай
Оролцох хүсэлт хүлээн авах хаяг: oyuerdene027@gmail.com
Харилцах утас:88060439