Монгол-Японы Батлан Хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Японы Цэргийн эмч нарын хамтарсан уулзалт дадлага сургалт 3 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
Монгол улс Япон улсууд 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа олон талд хүрээгээ тэлж өргөжиж байгаагын нэг нь хоёр орны Цэргийн эмнэлгүүд харилцан туршлага солилцох арга хэмжээ явагдаж эхлээд 11 жил болж байна.
Хоёр орны Цэргийн эмнэлгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 6 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй “Гамшгийн үед үй олноор нэрвэгдэгсдийг хүлээн авах, тусламж, үйлчилгээ үзүүлэх” сэдэвт дадлага сургуулийн төлөвлөлтийн 3 дахь удаагийн хурал 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд Цэргийн Төв Эмнэлэгт амжилттай зохион байгуулагдлаа.
2022 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан анхны төлөвлөлтийн уулзалт хурлын үед Цэргийн төв эмнэлгийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын зэргүүд хэрхэн идэвхжиж үйл ажиллагаанд шилждэг талаар Японы талд үзүүлсэн бол 2023 оны 5 дугаар сард болсон 2 дахь удаагийн төлөвлөлтийн хурлын үед Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн Гамшгийн үед хэрхэн зохион байгуулалтад орж ажиллах штабын дадлагыг хэрэгжүүлсэн.
Энэ удаагийн төлөвлөлтийн хурлын үеэр Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн болон 2024 оны дадлага сургуульд хамтран оролцох БЗД-ийн ОБХ, БЗД-ийн онцгой комиссын харьяа байгууллагуудын төлөөлөл оролцсон штабын дадлагыг зохион байгууллаа.
Ийнхүү 2024 оны 6 дугаар сард зохион байгуулагдах “Гамшгийн үед үй олноор нэрвэгдэгсдийг хүлээн авах, тусламж, үйлчилгээ үзүүлэх” сэдэвт дадлага сургуулийн шат дараалсан төлөвлөлтийн уулзалтуудаар хийх ажлын чиглэл тодорхой болсон бөгөөд бэлтгэл ажлууд үргэлжилж байна.
Цаашид хоёр Улсын Цэргийн Төв Эмнэлгүүдийн хамтын ажиллагааг улам батжуулж, туршлага солилцох талаар харилцан тохирсон.