Үндсэн илтгэгчээр:
1. Цэргийн төв эмнэлгийн дарга- ерөнхий эмч хурандаа Б.Энх-Од: “ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА”
2. Япон улсын Саппоро эмнэлгийн ЯТТ-ын дарга, АУ-ны доктор Нагата Такаши: “Flood in Japan”
Зочин илтгэгчээр:
1. АШУҮИС-ийн БАС-ийн Анатомын тэнхимийн багш, БШУ-ы доктор, профессор С.Энэбиш:
“СУДАЛГААНЫ ЁС ЗҮЙ”
2. УХТЭ-ийн Ангиографийн тасгийн эрхлэгч, Монголын ангиографийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, АУ-ы магистр В.Гантулга:
“СУДСАН ДОТУУРХ РАДИОЛОГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр;
Эрдмийн чуулганы шүүгчдээр
1. УГТЭ-ийн Нейрофизиологийн
төвийн эрхлэгч, АУ-ны доктор Н.Лхамцоо;
2. АШУҮИС-ийн АУС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Монгол-Япон эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, ахлах зэргийн эмч Б.Баатарсүрэн;
3. АШУҮИС-ийн НЭМС-ийн Эпидемоилоги, биостатистикийн тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Д.Гантуяа;
Тус эрдэм шинжилгээний хуралд
🥇 ТЭРГҮҮН БАЙР-т ЦТЭ-ийн Бөөр, дотоод шүүрэл судлалын тасгийн эмч Ахмад Б.Дэлгэрмаа нарын “ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНД ТАРГАЛАЛТ, НҮҮРС УСНЫ СОЛИЛЦООНЫ АЛДАГДЛЫГ ИЛРҮҮЛЭХ АРГУУДЫН ОНЦЛОГИЙГ СУДАЛСАН ДҮН”
🥈 ДЭД БАЙР-т ЦТЭ-ийн Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо судлалын тасгийн дарга Хошууч Я.Мөнх-Эрдэнэ нарын “ТУСГАЙ ХҮЧНИЙ КОМАНДЛАЛЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНДАХ ХЕЛИКОБАКТЕРИЙН ХАЛДВАР, ХОДООДНЫ САЛСТЫН ЭДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ СУДАЛСАН НЬ” сэдэвт илтгэл;
🥇 ШИЛДЭГ ЭМНЭЛЗҮЙН ХОВОР ТОХИОЛДОЛ ТЭРГҮҮН БАЙР-т ЦТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Ахлах дэслэгч П.Ганцэнгэл нарын “ЭМИЙН ХОРДЛОГЫН ШАЛТГААНТ СИНДРОМ ЛАЙЕЛЛА” эмнэлзүйн ховор тохиолдол тус тус шалгарлаа.
🏆 “ЭРДЭМЛЭГ ХАМТ ОЛОН” шагналаар хамгийн их эрдэм шинжилгээний бүтээл ирүүлсэн ЦТЭ-ийн Мэдрэл судлалын эмнэлзүйн төвийн хамт олон шалгарлаа.
Эрдмийн чуулгандаа идэвхтэй оролцсон, илтгэл өгүүллээ хэлэлцүүлсэн, хүрэлцэн ирж сонссон нийт эрдэмлэг эмч нартаа болон хамтран зохион байгуулсан, туслаж дэмжсэн, арын албанд ажилласан бүх хүмүүстээ талархлаа илэрхийлье.
Эрдэм шинжилгээний алба