ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АНХ УДАА ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДСАН ДОТУУРХ ЭХО ОНОШИЛГОО ХИЙЛЭЭ.
Цэргийн төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн хамтарсан баг зөвлөх эмч З.Лхагвасүрэн багшийн удирдлага дор LAD I сегментийн 75% нарийсалд IVUS catether оруулж, стентийн өмнөх болон стент тавьсны дараах хэмжилтүүдийг хийв. Энэ нь манай эмнэлэгт титэм судсан дотуурх эхо оношилгоо хийсэн анхны тохиолдол байлаа. Дэмжиж хамтарч ажилласан та бүхэндээ маш их баярлалаа.