ЦЭРГИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Зэвсэгт хүчний Жанжин штаб, АШУҮИС хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу “Цэргийн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх” хөтөлбөрийн танилцуулгыг АШУҮИС-ын нэгдүгээр дамжааны оюутнуудад танилцуулах арга хэмжээг ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс, Цэргийн төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамтран зохион байгууллаа.




