Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба болон албаны бусад бүрэлдэхүүн 2025 оны 9-р сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Цэргийн төв эмнэлгийн “Ауруг тосон” сувилал, “Хоёр загал” амралтын газрын үйл ажиллагаатай танилцлаа.