“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр болон Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын хүрээнд нийт ажилчдынхаа 04-12 насны 104 хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж шүдээ зөв угаах талаар зөвлөгөө өгч, шүд хамгаалах түрхлэгүүдийг түрхэж үзлэг амжилттай зохион байгуулагдсан. Хамтран зохион байгуулсан Эрүү нүүрний мэс заслын тасгийнхандаа болон хүүхдүүдээ идэвхтэй хамруулсан ажилчдадаа баярлалаа. Өвчнөөс урьдчилан сэргийлэх нь эрүүл байхын үндэс юм.