Түгээмэл асуулт хариулт

Танай эмнэлэг амбулаториор ямар чиглэлээр тусламж үйлчилгээ  үзүүлдэг вэ ?

  • Амбулаторийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх товлолт цагийг ажлын өдрүүдэд 8:30 -16:00цагийн хооронд өөрийн биеэр ирж цаг авах шаардлагагүй /үр хүүхэд, хамаатан садангууд, ирж авч болно/  Цаг авах дугаар: 11-450146

Танай эмнэлэг амбулаториор ямар ямар чиглэлээр тусламж үйлчилгээ явуулдаг вэ ?

  • Цэргийн төв эмнэлгийн поликлиник нь:
  • 1.Диспансер, хяналтын тасаг
  • 2.Урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны тасаг
  • 3.Өдрийн эмчилгээний тасаг
  • 4.Нүүр ам судлалын тасаг
  • 5.Дүрс оношилгооны тасаг
  • 6.Сэргээн засах эмчилгээний тасаг
  • 7.Эмнэлзүй, эмгэг судлалын лабораторийн тасаг гэсэн 7 тасаг, “Эрүүл мэндийг дэмжих” төвөөс бүрдэнэ.

Диспансер, хяналтын тасаг нь 14 үзлэгийн өрөөтэй, нарийн мэргэшлийн 8 эмч, 8 сувилагчийн бүрэлдэхүүнтэй амбулаторийн тусламж үйлчилгээг харъяалалын болон энгийн иргэдэд үзүүлж, диспансерийн хяналтыг явуулж байна. Мөн иргэдэд зүрхний ачаалалтай бичлэг, 24 цагийн бичлэг /Холтер/, зүрхний эхо, уушигны багтаамж шалгах, мэдрэлийн цахилгаан бичлэг, судасны бичлэг мөн харшлын сорил хийж үйлчилж байна.

Тус тасаг нь:

  • Зүрх судас
  • Чих хамар хоолой
  • Нүд
  • Бөөр дотоод шүүрэл
  • Хавдар
  • Настан
  • Эмэгтэйчүүд
  • Мэс засал
  • Гэмтэл
  • Боолт 1, 2
  • Тарианы
  • Зүрхний бичлгийн
  • Ачаалалтай бичлэгийн гэсэн өрөө кабинеттайгаар үйл ажиллагааг явуулж байна.