Диспансер, хяналтын тасаг

Диспансер, хяналтын тасаг

Диспансер, хяналтын тасаг нь 14 үзлэгийн өрөөтэй, нарийн мэргэшлийн 8 эмч, 8 сувилагчийн бүрэлдэхүүнтэй амбулаторийн тусламж үйлчилгээг харъяалалын болон энгийн иргэдэд үзүүлж, диспансерийн хяналтыг явуулж байна. Мөн иргэдэд зүрхний ачаалалтай бичлэг, 24 цагийн бичлэг /Холтер/, зүрхний эхо, уушигны багтаамж шалгах, мэдрэлийн цахилгаан бичлэг, судасны бичлэг мөн харшлын сорил хийж үйлчилж байна.

Тус тасаг нь:

  • Зүрх судас
  • Чих хамар хоолой
  • Нүд
  • Бөөр дотоод шүүрэл
  • Хавдар
  • Настан
  • Эмэгтэйчүүд
  • Мэс засал
  • Гэмтэл
  • Боолт 1, 2
  • Тарианы
  • Зүрхний бичлгийн

Ачаалалтай бичлэгийн гэсэн өрөө кабинеттайгаар үйл ажиллагааг явуулж байна.

Диспансер, хяналтын тасаг нь 7 хоногт дундажаар дотоод шүүрэл, арьсны эмгэг судлал, нүд, бөөрний эмгэг судлал, ерөнхий мэс засал, зүрхний эмгэг судлал, мэдрэлийн эмгэг судлал, гэмтэл судлал, сэргээн засах, уушиг судлал, хүүхэд, чих хамар хоолой, уламжлалт зэрэг кабинетаар нийт 2000 гаран үйлчлүүлэгчдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.