Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 3 инженер, 4 техникчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тоног төхөөрөмжийн албаны хамт олон нь CT, MRI, эмнэлгийн хийн хангамжийн систем зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглагдаж буй оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийн техникийн засвар, үйлчилгээг хариуцан, хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.