Хавдарын мэс заслын тасаг

    Манай эмнэлгийн хувьд жилдээ монголд улсад хийгдэж байгаа нийт мэс заслын ,,,%-ийг хийдэг. БЗД, Багахангай, өөрийн үйлчлэх хүрээний хүн ам, 13а маягтаар зорин ирсэн өвчтөнүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Ихэнхи хувийг нь БЗД-ийн иргэдэд үзүүлэх мэс заслын тусламж  үйлчилгээ эзэлдэг. Ихэвчлэн яаралтай мэс заслын өвчний үед онош андуурагдаж, эсвэл яаралтай мэс заслын тусламж шаардлагатай тэгэхдээ хэвлийн хөндийн хавдартай хавсарсан байх нь олонтой тохиолдож байсан. Энэ нь цаашдаа өсөх хандлагатай, зарим тохиолдолуудад бидний туршлага, дадлага дутагдаж, ХСҮТ-ээс тусламж хүсэж хүндрэлийг шийдэж байгаа, энэ байдал дээр үндэслэж, ЦТЭ-ХСҮТ-тэй олон талаар хамтран ажиллах гэрээг 2017 онд хийснээр бидний хавдрын хагалгааг хийх тохиолдол нэмэгдсэн.

Тус эмнэлгийн тайван цагийн бүтэц, орон тоог БХС-ын 2022 оны III, X, 2023 оны I сард шинэчлэн батлагдсан тушаалууд, ЦТЭДЕЭ-ийн 2023 оны Б/08 дугаар тушаалаар ажилтан албан хаачдыг тус тусын албан тушаалд томилсны дагуу хавдрын мэс заслын тасаг 2022 оны 3 сард тусдаа тасаг болон 10 ортойгоор, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 6330:2017 МУ-ын стандартаар хавдрын мэс заслын тасаг нь зохион байгуулагдсан. Амбулторын 221 номерийн өрөөнд үзлэг, хяналтаа хийдэг. Тасаг нийт 5 төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, 6 сувилагчийн орон тоотой. Тус тасагт анагаах ухааны магистр эмч-1, ахлах зэрэгтэй 1 эмч, 1 сувилагч ажиллаж байна.

Үйл ажиллагаа:

Хавдрын мэс заслын тасаг нь элэг цөс нойр булчирхай , ходоод , бөөр-бүдүүн шулуун гэдэс, эмэгтэйчүүд , цээжний хөндий , арьс зөөлөн эд-яс үе холбоос, толгой хүзүүний байрлалтай  хортой болон хоргүй хавдрын мэс заслыг ХСҮТ, Энэтхэгийн-BLK, АНУ-ын ‘’Virtue’’ сангийн эмч нар, Хятад, Япон, улсын эмч нартай хамтарч болон бие дааж, дурангийн аргаар болон нээлттэй мэс заслын аргаар хийж байна. Элэгний эсийн гаралтай хавдрын хагалгааний дараах хяналтыг ХСҮТ-ЭЦНБ мэс заслын тасагтай хамтран хийж, бусад эрхтний хагалгааны дараах хяналтыг ХСҮТ-Хими , Туяа эмчилгээний тасгийн хамт олонтой хамтран хийж байна.

2022 оны  3 сараас хойш одоог хүртэл нийт 205 өвчтөн хэвтэн эмчлүүлсэнээс, 163 нь хавдрын мэс засал эмчилгээ хийлгэсэнбайна

Бидний амжилт:

  • Сүүлийн жилд тус тасгийн хамт олон зонхилон элэгний том хэмжээний тайралтууд, нойр булчирхайн хэсэгчилсэн болон бүтэн тайралтыг хийх тохиолдолууд нэмэгдэж байна
  • -Цөсний замын хүндрэлийг засах, цөсний замыг сэргээх, элэг нарийн гэдэс залгах зэрэг хагалгаанууд бүрэн нутагшсан
  • -2022 онд нойр булчирхай, цөсний зам, 12 хуруу гэдэсний хавдарын үед хийгддэг Whipple мэс засалыг 7 тохиолдолд амжилттай хийсэнийг эмнэлгийн удирдлагууд өндөрөөр үнэлж тус эмнэлэгт бүрэн нутагшуулсаныг  батламжилж, цалингийн хувиар шагнасан
  • -2023 онд тус эмнэлэгт анхны ходоодны хавдар, бүдүүн гэдэсний хавдрыг хэвлийн дурангийн хүрцээр авах мэс засалуудыг амжилттай хийсэн
  • -Элэгний хавдарыг хэвлийн дурангийн хүрцээр авах мэс засалын тоо нэмэгдсэн.