Яаралтай тусламжийн тасаг

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА:

  • Цэргийн хүн эмнэлгийн тусламжийн түүхээс дурдвал 1921 оны 3 дугаар сарын18-нд Хиагт, Алтанбулагийг гамингаас чөлөөлөх тулалдаанд ардын журамт цэргийн эмчээр оролцож Монголын партизан цэрэгт эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн хүний  их эмч хүн бол Будапешт хотын анагаах ухааны дээд сургууль төгссөн Унгарын иргэн Андор Роднати байжээ.Ардын Засгийн Газар 1921 оны 4 дүгээр сард Алтанбулаг хотод цэргийн яамны хүн эмнэлгийн хэлтэс байгуулж даргаар нь төвд эмч Н. Лувсандорж мөн хэлтсийн зөвлөх бөгөөд их эмчээр Алексей Иванович Ружицкий, эмч сургагчаар Курсев, Сергеев нарыг томилон ажиллуулж эхэлсэн байна. Цэргийн их эмч Алексей Иванович Ружицкий 1921 оны 4 дүгээр сарын 19-нөөс Цэргийн яамны эмнэлгийн албаны даргаар ажиллажээ. Энэ хүн манай улсад уригдан ирж ажилласан анхны гадаад эмч төдийгүй цэрэг, ардыг эмчлэх газрыг байгуулах ажлыг жанжин Д.Сүхбаатарын удирдлагын дор гүйцэтгэсэн. Алтанбулагт байгуулагдан ажиллаж байсан эмнэлгийн хэлтэс нь монгол, европ эмийн сантай байсан бөгөөд өвчтөн шархтнуудыг хэвтүүлэн эмчилж эхэлсэн байна. Цэргийн төв эмнэлэг нь 1921 оны 8-р сарын 15-нд тэр үеийн Их Хүрээнд жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх “Өвчтэй хүнийг эмчлэх хороо” нэртэй байгуулагдсан. Ардын Засгийн Газрын тогтоолоор 1923 оны 10 дугаар сард Цэргийн яамны эмнэлгийн хэлтсийн харьяанд “Өвчтэй хүмүүсийг эмчлэх амбулаторийн газар”-ыг байгуулсан ба энэ нь Монгол улсын анхны амбулатори буюу гадуур эмчлэх тасгийн эхлэл байжээ. Энэ амбулаторийн эрхлэгчээр өвгөн доктор П.Н.Шастин, түүний хүүЖанжин Д.Сүхбаатарын тушаал Н.П.Шастин, Зөвлөлт оросын их эмч эмэгтэй Гусина, Волвоцев нарын урилгаар ирсэн эмч нар ажиллаж байжээ.1921-1940 онд Цэргийн эмнэлгийг өргөжүүлэн хөгжүүлсэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх болон эмнэлгийн мэргэжлээр үндэсний боловсон хүчин ариун цэврийн зааварлагч, сувилагч, бага эмч, эмийн санч бэлтгэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн байна.1928 онд цэргийн лазаретийг түшиглэн 10 хүнтэй санитарийн, 3 хүнтэй эм найруулагчийн курс нээсэн нь Монголын эрүүл мэндийн  салбарын үндэсний боловсон хүчнийг бэлтгэх анхны эх суурь нь байсан. түүхээ товчхон дурсвал Цэргийн хүн эмнэлгийн алба, Түвд-Европ эмнэлгийн хороо, Улаан цэргийн лазерет байгууллагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас эхлэн хүлээн авах, яаралтай тусламжийн үйлчилгээ эхэлж шарх боох, цус тогтоох зэрэг тусламж үйлчилгээг үзүүлсэн. Түргэн тусламжийн үйлчилгээнд морин тэрэг, төрөл бүрийн авто машиныг ашиглан яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлж байжээ. 1977 оны 1 сарын 27-ны Батлан Хамгаалах Яамны сайдын тушаалаар Армын төв эмнэлэгт мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийг 18 ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тасгийн анхны даргаар хурандаа А.Даваасамбуу их эмчээр Л.Баттулга, Д.Ванчинсүрэн нар ажиллаж эхэлсэн бөгөөд удаах даргаар дэд хурандаа М.Даваа эмч ажиллаж байгаад эмчилгээ эрхэлсэн орлогч дарга болж дэвшсэн. Үйлчилгээний онцлог, агуулгатай уялдуулан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр 2001 онд Хүлээн авах, Сэхээн амьдруулах тасгууд нийлж “Хүлээн авах яаралтай тусламжийн нэгдсэн тасаг” болж байгуулагдсан байдаг. Тасгийн даргаар 2000-2009 онд МУ-ын гавъят эмч, дэд хурандаа Б.Оюунцэцэг эмч ажилласан. 2009-2017 оны хугацаанд ХАЯТНТасаг нь Яаралтай тусламж мэдээгүйжүүлэг эрчимт эмилгээний алба болон өргөжсөн бөгөөд даргаар
  • МУ-ын гавъят эмч, хурандаа Р.Баянмөнх эмч ажилласан.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375-р тушаалын хүрээнд төв болон төрөлжсөн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг, нэгжийн ажиллах үлгэрчилсэн журмын дагуу 2017 онд ЯТМЭЭА-аас бие даасан Яаралтай тусламжийн тасаг болон өргөтгөн зохион байгуулсан ба тасгийн даргаар дэд хурандаа Г.Тунгаамаа эмч ажиллаж байсан. Улмаар 2019-2021 оны хугацаанд ЯТТ-ын даргаар дэд хурандаа С.Нэргүй. 2021 оноос тасгийн даргаар дэслэгч Т.Чойсүрэн эмчажиллаж байна. Өнөөдөр ЦТЭ-ийн Яаралтай тусламжийн тасаг нь үйлчилгээний далайц хүрээгээ тэлж эмнэлэг хүртэлх болон эмнэлгийн доторх яаралтай тусламж, амь тэнссэн, яаралтай тусламж шаардлагатай үйчлүүлэгчдийг хүлээн авч, эрэмблэн, тогтворжуулж тасаг, нэгжид дараагийн эмчилгээнд шилжүүлэх, халдварт өвчтэй болон халдварт өвчний сэжиг бүхий өвчтнүүдийг тусгаарлах, оношлох, эмчлэх, шилжүүлэх, цочмог гемодиалез эмчилгээ, Монгол улсад ганцхан ажиллаж байгаа өндөр даралтат хүчилтөрөгч эмчилгээг хийхийн зэрэгцээ эрхтэн системийн эмгэг, осол гэмтэл, эм, хими, цацраг идэвхит бодисын цочмог болон архаг хордлого, халуун болон хүйтэн зэвсгийн гэмтэлтэй үйлчлүүлэгчдэд амь тэнссэн үеийн тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд түргэн шуурхай, цаг алдалгүй, хүртээмжтэйгээр үзүүлж байна. Шаардлагатай тохиолдолд алсын дуудлагад агаараар болон газраас явж, татан гаргалтыг зохион байгуулдаг. Яаралтай тусламжийн тасаг нь ажиглалт хяналтын 6, тусгаарлах өрөөний 2, амилуулах тусламжийн 2 гемодиалез эмчилгээний 1 нийт 11 ортой ба ор тус бүр өвчтөний амин үзүүлэлтийг үнэлэх, хянах монитор, зохиомол амьсгалын аппарат, дуслын болон тариурын автомат шахуурга зэргээр бүрэн тоноглогдсон төдийгүй дээрх аппарат тоноглолыг нэг дороос удирдах, хянах боломжтой орчин үеийн төвийн хяналтын мониторын системийг нэвтрүүлсэн анхны тасаг болсон. Мөн зөөврийн рентген, хэвлий болон зүрхний хэт авиан аппарат, дефибриллятор, соруулгын аппарат болон гемодиалезийн аппарат зэрэг тоноглолоор бүрэн хангагдсан ба эм тариа, 1 удаагийн хэрэгслийн 3 хоногийн нөөцтэй, 24 цагаар үйл ажиллагаа явуулж байгаа улсын хэмжээнд байгаа жишиг тасгуудын нэг болж өргөжлөө. Яаралтай тусламжийн тасаг нь жилд дунджаар 7000-8000 орчим үйлчлүүлэгчдийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлдэг ба 40 гаруй хувь нь улсын хэмжээний халуун зэвсэг /буудагдсан шарх/ нийслэлийн хэмжээний хүйтэн зэвсэг болон хордлогын

ЯТТ-ын ажиглалт хяналтын хэсэг яаралтай тусламж шаардлагатай улаан, шар зэрэглэлийн үйлчлүүлэгчдэд амь тэнссэн үеийн тусламж үзүүлдэг. Эмнэлэг хүртлэх тусламж үйлчилгээний хувьд жилд 1500 гаруй удаагийн түргэн тусламжийн дуудлага хүлээн авч, 70 гаруй хувьд эхний 20 минутанд тусламж үзүүлж чаддаг юм. 2003 оноос эхлэн Олон улсын цэргийн ажиллагаа, 2006 оноос НҮБ-ын энхийг дэмжиж үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Засгийн газрын 2010 оны 62 дугаар тогтоолоор цэргийн хээрийн II шатны эмнэлгийг “UNAMID” ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэн 2010 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс “Монгол Улсын II шатны эмнэлэг”-ийн үйл ажиллагаа эхлэсэн ба цэргийн 11 баг амжилттай үүргээ биелүүлсэн. Энэ хугацаанд жил бүр энхийг дэмжих ажиллагаанд Яаралттай тусламжийн тасгаас эмч 1-2, сувилагч 1-2 хүн явж үүрэг гүйцэтгэдэг. Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн бааз суурыг түшиглэн 2019 оноос Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран Яаралтай тусламж судлалын үндсэн мэргэшлийн эмчийн дамжааны хөтөлбөрийн боловсруулж, резидент эмчийн сургалтыг эрхлэн явуулж байна. Мөн цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилчид болон Зэвсэгт хүний бие бүрэлдэхүүнд Яаралтай тусламжийн сургалтуудыг ялангуяа амилуулах суурь болон лавшруулсан тусламжийн хичээлийг тасралтгүйгээр явуулж ирсэн.