Мэс заслын яаралтай тусламжийн тасаг

Манай тасгийн эрхэм зорилго: Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн ба үйлчлэх хүрээний иргэд хөдөлмөрчдөд шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, цаг алдалгүй түргэн шуурхай, эрсдэлгүй, ёс зүйн өндөр түвшинд  үзүүлж, тэргүүлэх чиглэлийн мэс заслын тасаг байхад оршино. Манай тасгийн алсын зорилт: Мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэхэд орчин үеийн эмчилгээ үйлчилгээний шинэ дэвшилтэд технилогийг нэвтрүүлэн, яаралтай журмаар мэс заслын хагалгааг нээлттэй болон дурангын аргаар хийж мөн эрхтэн шилжүүлэн суулгах төв болон өргөжих. Цэргийн төв эмнэлгийн Яаралтай мэс заслын тасаг нь үйлчлэх хүрээний Зэвсэгт хүчний цэргийн албан хаагч, түүний ар гэр, бэлтгэл офицер, ахлагч, энгийн ард иргэдэд төлөвлөгөөт болон яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Түүхэн замнал: Мэс заслын алба үүсч хөгжих явцад 1977 онд ерөнхий мэс заслын тасаг өргөжиж, идээт ба сэдрэлтэй мэс заслын тасаг, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг, эрүү нүүр, чих хамар хоолой, нүд, урологи, гэмтэл, эмэгтэйчүүдийн мэс заслын тусламжийг үзүүлж эхлэхэд үүсэн байгуулагдсан юм. 1998 оноос мэс заслын хоёр тасгийг нэгтгэж улмаар Мэс заслын нэгдсэн тасгийг (МЗНТ) 70 ортой болгон зохион байгуулан, 2011 онд мэс заслын I, II дугаар тасаг, хагалгааны нэгдсэн тасаг, 2019 оноос Яаралтай мэс заслын тасаг (ЯМЗТ), Цээж хэвлийн хөндийн мэс заслын тасаг (ЦХХМЗТ), Бөөр бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг (ББШГМЗТ), 2022 оноос төлөвлөгөөт мэс заслын тасаг ХЦМЗТ, ББШГМЗТ, Хавдарын мэс заслын тасаг, болон Мэс заслын яаралтай тусламжийн тасаг, мэдээгүйжүүлэх хагалгааны нэгдсэн тасаг болтлоо өргөжсөн юм. Мэс заслын яаралтай тусламжийн тасаг төсөвт ор-40, одоо ажиллаж буй ажилтан албан хаагч нийт-18 байна. Эмч-7, сувилагч-11 орон тоогоонд тусгагдан ажиллаж байна. Үүнээс Тасгийн эрхлэгчээр дэд хурандаа Г.Батмөнх, тасгийн ахлах эмчээр дэд хурандаа С.Сүхбат, Их эмчээр ахмад Б.Болор, ахмад Х.Яакып, ахлах дэслэгч Б.Баттулга, дэслэгч Б.Ууганбаяр, энгийн Их эмч Б.Банзрагчгарав нар тасгийн ахлах сувилагчаар сургагч ахлагч Б.Солонгоо, боолтын сувилагчаар ахлах ахлагч Н.Баянмөнх, ээлжийн сувилагчаар ахлах ахлагч Т.Отгонбаяр, ахлагч Ч.Ариунжаргал, дэд ахлагч С.Ганзул, дэд ахлагч Э.Бямбасүрэн, дэд ахлагч О.Оюун-Эрдэнэ, энгийн сувилагчаар Г.Туул, Т.Намуундарь, Ү.Урандолгор нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Бид жил бүр хэвтэн эмчлүүлэх хүний тоог нэмэгдүүлж төлөвлөгөөгөө давуулан биелүүлж ирсэн түүхтэй. 2022 онд 3200 өвчтөн хэвтүүлэн эмчилж 2800 өвчтөнд яаралтай журмаар мэс заслын хагалгаануудыг нээлттэй болон дурангын аргаар хийж эмчлэн илааршуулсан.