Лабораторийн нэгдсэн тасаг

Лабораторийн нэгдсэн тасаг нь 6 эмч, 16 лабораторийн техникч, 2 шил угаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.   Лабораторийн нэгдсэн тасгийн нарийн мэргэшсэн хамт олон европ стандартыг хангасан өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдийг ашиглан найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж, Биохими, Клиник гематологи, Клиник хими, Коагулограмм, Иммуногематологи, Иммунологи, Сериологи, Бактериологи гэсэн 8 чиглэлээр шинжилгээ оношилгоо явуулдаг ба шинжилгээний үнэн зөв, бодит хариу гаргахын тулд өдөр бүр дотоод хяналтыг уншуулж оношилгооны хариуг баталгаажуулан, улсын лавлагаа лабораториудаас зохион байгуулдаг чанарын гадаад үнэлгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд ингэснээр шинжилгээний чанарын баталгааг бүрэн ханган ажиллаж байна.

Эмнэлзүй, эмгэг судлалын лабораторийн тасаг

Эмнэлзүй, эмгэг судлалын лабораторийн тасаг нь:

  • Нян судлал
  • Биохими
  • Клиник-гематлоги
  • Молекул биологи
  • Иммунологи
  • Сериологи гэсэн 6 төрлийн нарийн мэргэшлийн тусламж үзүүлдэг 10 кабинеттай. Тус тасаг одоогоор 7 эмч, 17 лаборанттайгаар үйл ажиллагаагаа явуудж байна.

Тус тасаг 7 хоногт дундажаар 2600 орчим шинжилгээг хийдэг.

   Эмнэлзүй эмгэг судлалын лабораторийн тасгаар жилдээ цусны дэлгэрэнгүй шинжилгээ 27526, цусны бүлэг-583, цусны бүлэгнэлт-1645, шээсний шинжилгээ-21597, биохими-273295, иммунологи-1498, цусны хийн шинжилгээ-518, бактериологи-1776 нийт 328438 шинжилгээ хийгдэж байдаг.