Арьс харшлын тасаг

Арьс харшил, гоо заслын тасгийн түүх, танилцуулга:

 

 

Хувьсгалын өмнөх монгол оронд тарваган тахал, цагаан цэцэг, улаан бурхан, сүрьеэ, тэмбүү, зэрэг халдварт өвчнүүд ихэд дэлгэрч байсан бөгөөд зөвхөн өнгөний өвчний улмаас 18-35 насны эмэгтэйчүүдийн 31% хувь нь жирэмсэлдэггүй, амаржсан бүх эхийн 1/3 нь үхсэн хүүхэд төрүүлж байсан нь бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх ажлыг хойшлуулшгүй эхлүүлэх шаардлага урган гарсан юм. /Хозейство Монголий сонин 1928 он №4/

1921 оны 8-р сарын 15-нд жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар цэрэг энгийн ардыг үнэ төлбөргүй эмчлэх хороо байгуулах тухай шийдвэр гарч Монгол Улсад анхны шинжлэх ухааны эмнэлэг байгуулагдсан билээ.

1921 онд байгуулагдсан цэргийн төв госпитальд /1921-1940 он хүртэл/ “Яр хүйтэн өвчнийг эмчлэх тасаг” байгуулагдан ажиллаж байсан нь Арьс харшлын тасгийн анхны үндэс суурь болсон түүхтэй.

Тус тасгийн даргаар 1938 оны 1 дүгээр сарын 20 нд Гусев томилогдон цэргийн госпиталийн туслах дарга ба тасгийн эрхлэгч эмчийн ажлыг хавсран ажиллаж байв. Улмаар 1940 оны сүүлч, 1950 оны эхээр анхны монгол эмч нар арьс-өнгөний өвчнийг эмчлэх эмчээр томилогдон ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд /архивын материалаас/ Ленинград хотын АУДС-ийг төгсөж, ЭХЯ-ны сайдаар ажиллаж байсан Базарын Гонгоржав /1948-1960/ анхны арьс өнгөний нэгдсэн диспансер, эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байв.

Түүнчлэн Ленинградын цэргийн хүн эмнэлгийн акедемийг төгсөж, Баянтүмэнд цэргийн эмнэлгийн даргаар ажиллаж байсан хүний гавъяат эмч, хурандаа Г.Цэрэнжав /1951-1963 онд/ Цэргийн госпиталийн арьс-өнгөний тасгийн анхны даргаар ажиллаж байлаа.

Мөн Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайдаар ажиллаж байсан  хурандаа М.Цэрэн /1953-1954 он/, хүний гавъяат эмч, хошууч Н.Даш /1954-1956 онд  госпиталийн мэс заслын тасгийн эмчийг хавсран/, дэд хурандаа Ш.Мөнхөө,  хурандаа С.Баяр /1956-1969 он/, ахмад Ч.Туяа /1969-1977 он/, ахмад Д.Цэрэндолгор /1977-1979 он/, ахлах дэслэгч С.Баянжаргал /1979-1984 он/, хошууч Л.Жигжидсүрэн /1984-1990 он/, дэд хурандаа Ч.Хишигдорж /1990-2004 он/ нар Арьс харшлын тасгийн даргаар тус тус ажиллаж байсны гадна ахмад Г.Чимэдлхам 2005 оны 1-р сараас өнөөг хүртэл тус тасгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Арьс-өнгөний өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх ажилд манай ахмад эмч нарийн оруулсан хувь нэмэр их байдаг. Тухайлбал: тасгийн дарга хошууч Н.Даш, хурандаа С.Баяр, дэд хурандаа Ш.Мөнхөө, ахмад С.Зундуй нарын оруулсан хувь нэмрийг манай хамт олон өндрөөр үнэлдэг юм.

БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын 1938 оны 4-р сарын 26-ны өдрийн 50 тоот тушаалаар батлагдсан “Цэргийн албанд тэнцэх эсэх тухай” зааварт арьс өнгөний өвчний учир цэргийн албанд тэнцэх эсэх талаар нилээд заалт оруулсан бөгөөд ба энэ заавар 1977 онд шинэчлэгдэн батлагдсан бөгөөд одоо энэ заалтууд улам тодорхой болон мөрдөгдөж байна.

БНМАУ-ын цэргийн явдлын яамны сайд бөгөөд бүх цэргийн жанжны 1940 оны 1-р сарын 27-ны өдрийн “Эмнэлгийн ажилчдын мэргэжил дээшлүүлэх тухай” 31 тоот тушаал гарч “Цэргийн госпиталийн дэргэд яр хүйтнийг эмчлэх эмчлэх эмч нарын  мэргэжил дээшлүүлэх 20 хоногийн цугларалтыг зохион байгуулан явуулж байсан нь эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байв.

1940-1960 онд манай орны хэмжээнд  арьс өнгөний өвчинтэй тэмцэх явдал шинээр үүсэн хөгжиж буй эрүүлэхийг хамгаалах яамны тулгамдсан асуудал болж байлаа. Улмаар нам, засгаас дэс дараатай тодорхой арга хэмжээнүүдийг авч ирсний үр дүнд  бэлэгсийн 4 дүгээр өвчин, зөөлөн яр зэрэг өвчнүүд устаж, тэмбүү өвчний өвчлөл 42 дахин буурсан нь манай орны хүн амыг эрүүлжүүлэх ажилд олсон асар их хувьсал өөрчлөлт байсан юм.

Өнгөрсөн  хугацаанд үндэсний боловсон хүчин бэлтгэх асуудал үндсэндээ шийдэгдэж  эмч нарын мэрэгжил эзэмших, мэргэжил дээшлүүлэх тогтвортой систем бүрэлдэж, ординтурт сургах, эрдмийн зэрэг хамгаалуулах ажлыг зохион байгуулж ирсний дүнд эмч нарын мэргэжил, мэдлэг дээшилж, улсын хэмжээнд арьс өнгөний өвчтэй тэмцэх ажилд ахиц гарсаар байна.

1985 оноос Хэнтий аймгийн Даланжаргалан суман дахь “Аварга тосон”-гийн рашаанд арьсны өвчтэй офицер, ахлагч нараас цөөн тооны хүн явуулж байснаа 1989 оноос эхлэн Арьс харшлын тасгийн ор хоногийн төлөвлөгөөнд  оруулан нэг ээлжээр 30 хүнийг 10-14 хоногоор явуулж нуурын ус, шавар, нар, агаар, рашаан, байгалийн хүчин зүйлийг ашиглан эмчилгээ хийх болсон нь арьс харшлын өвчнийг эмчлэн эдгэрүүлэхэд үр дүнгээ өгсөн бодитой ажил, арга хэмжээ болсон гэж манай хамт олон үздэг.

1979 онд Арьс өнгөний мэрэгжил олгох курст их эмч Ч.Хишигдорж,  Р.Мягмарсүрэн, Р.Батдэлгэр, Т.Норов нар, лабораторийн эмчийн мэргэжил олгох курст Ч.Бадмаа, лаборантын курст Д.Дариймаа нар суралцан мэдлэг мэргэжилээ дээшлүүлж ирсэн.

Арьс харшлын тасагт их эмчээр: д/ч Д.Цэндээхүү /1966-1968 он/, а/д  Х.Долгормаа /1965-1966 он/, а/х Ч.Туяа /1968-1969 он/, д/ч Д.Цэрэндолгор /1966-1977 он/, а/д У.Дуламсүрэн /1977-1979 он/, д/ч Ц.Чулуун-Эрдэнэ /1979-1985 он/, а/д С.Дорждэрэм /1972-1976 он/, д/ч Ч.Бадмаа /1981-1985 он/, хошууч Норов /1984-1999 он/, а/х Р.Мягмарсүрэн, Мөнхцэцэг /1994-1999 он/, д/х Батдэлгэр, Ч.Хишигдорж /1999-2005/, Ш.Гантулга /2007-2011 он/, Ганхуяг /2008-2010 он/ нар ажиллаж байв.

Тус тасгийн ахлах сувилагчаар: Б.Ичинхорлоо, Т.Хажид, Ж.Жаргалсайхан, Д.Ганчимэг, Л.Хишигдэлгэр, нярав Нараа, Д.Эрдэнэчимэг, Б.Нарантуяа нар, ээлжийн сувилагчаар: А.Оюунчимэг, Р.Оюунчимэг, Нямцэцэг, Н.Жанлав, Төмөрбат, Цогзолмаа, М.Дариймаа, Н.Энтуяа, Я.ЭНхцэцэг, лаборантаар Д.Дариймаа, С.Уранчимэг, Д.Долгор, Ж.Жавзмаа, Ж.Мягмар, Ж.Цэндмаа, Д.Мөнхөө, Ж.Бямбасүрэн, Л.Аюуш, М.Нансалмаа, Өлзийхутаг нар, асрагчаар: Цэцэгмаа, Нина, Туул, Энхцэцэг, Цогзолмаа, хоол зөөгчөөр Оюунтунгалаг, Өөдөс, Оюун, угаагчаар Ч.Пагам /1940/, цэвэрлэгчээр Михиалова /1939/, галчаар Зо-Су-Ян /1939 он/, Пунцагнамжил, Д.Дариймаа, Т.Долгорсүрэн, Б.Батбаяр, Д.Долгоржав, Ю.Дамбасүрэн, П.Цэрэнбадам, Д.Долгоржав, Н.Мөнхтүвшин, Н.Мөнхцэцэг, Б.Тунаг, Б.Сарантуяа нар  ажиллаж байлаа.

Өнөөдөр Арьс харшлын тасаг 32 ортой 4 эмч, 8 сувилагч, 3 асрагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж  байна. Тус тасагт жилд  1200 орчим арьс харшлын болон бусад өвчтэй хүмүүс хэвтэн эмчлүүлж байна.

Манай хамт олон эмчлүүлэгчдийн тав тухтай орчин, ажиллагсдын ая тохитой ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд багагүй анхаарч 1200000 мянган төгрөгийн засвар тохижилтын ажил хийж, гар нийлэмжтэй, эвсэг хамт олныг бүрдүүлэн ажилласны үр дүнд 2000 онд байгуулагын “Тэргүүний хамт олон”, 2005 онд “Хөдөлмөрч хамт олон”-оор, асрагч Сарантуяа нь 2010 онд оны шилдэг үйлчилгээний ажилтнаар шалгарч байв.

ЭМШУИС, ЗХКТГ  болон  харшлын эмч нарын нийгэмлэгээс зохиогдож байгаа онол практикийн бага хуралд жил бүр оролцож  “Орчин үеийн харшлын өвчний тархалт”,  “Ургамлын тоосны харшил”  гэх  мэт итгэлүүдийг хэлэлцүүлж ирсний зэрэгцээ “Хань” сонины  “Мэргэжлийн эмч зөвлөж байна” буланд арьс харшлын өвчнүүд, зонхилон тохиолдох БЗДХ-ын талаар цуврал зөвлөмжүүдийг бэлтгэн нийтлүүлж, олны хүртээл болгож ирлээ.

 Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын байнгын бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд БЗДХ/ХДХВ/ДОХ-оос урьдчлан сэргийлэх, бэлгийн замын халдварт өвчний тухай мэдээлэл сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж ирсний гадна Монгол Улс дахь БЗДХ/ХДХВ/ДОХ-ын өвчлөлийн өнөөгийн байдал, урьдчлан сэргийлэх арга хэмжээ, үр дүн, дүгнэлт сэдвээр судалгааны  материал боловсруулан  ЗХЖШ-ын ЦУСТГ-т хүргүүлж ирсэн.

“Глобаль” сангийн дэмжлэгтэйгээр ДОХ-ын сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд “Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төв”-ийг 2011 оны .. дугаар сард байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Мөн Нарантуул, Өгөөмөр захад 1450 хүнд, Зэвсэгт хүчний 065, 189, 013 дугаар ангиудын цэргийн алба хаагчдад болон тамирчдын баярын үеэр Хар усан тохой руу явган аялалаар явж 3480 хүнд эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны ажил хийсний гадна “Эмч, эмнэлгийн ажилтан ХДХВ-ийн халдварт өртсөн үед авах арга хэмжээ, ХДХВ/ДОХ-той хүмүүс ярьж байна” сэдэвт сургалтыг зохион байгуулж, “Хүний эрхийг дээдлэе” уриан доор явагдсан ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 120, 326 дугаар ангиудын нийт бие бүрэлдэхүүнд /700 гаруй хүнд/ ХДХВ/ДОХ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулсан нь үр өгөөжтэй арга хэмжээ болсон юм.