Гадаад харилцаа

Монгол-Японы Батлан Хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Японы Цэргийн эмч нарын хамтарсан уулзалт сургалт явагдаж байна.
2024 онд хэрэгжүүлэхээр зорьж буй “Гамшгийн үед үй олноор нэрвэгдэгсдийг хүлээн авах, тусламж, үйлчилгээ үзүүлэх” сэдэвт Монгол-Японы хамтарсан дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд Япон улсын БХЯ болон Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний Цэргийн төв эмнэлгийн баг бүрэлдэхүүн Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байна. Энэ удаа хамтарсан төлөвлөлтийн хурлаас гадна Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн “Газар хөдлөлтийн үед ажиллах” сэдвээр штабын дадлага сургууль зохион байгуулж, үүссэн цагийн байдлын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өөрийн боломжоо тооцон, гамшиг ослын үед хэрхэн ажиллах талаар дадлага сургууль явагдаж байна.
Туркийн Хатаяа мужид дэлгэсэн Цэргийн хээрийн эмнэлэгт Монгол эмч нар мэс ажилбар хийлээ.
БНТУ-ын Хатаяа мужийн Антакай хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн 2 дугаар шатлалын эмнэлэгт энэ сарын 10-ны өдрийн 08.00 цагаас эхлэн 23.00 цаг хүртэлх хугацаанд байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэмтлийн болон бусад шалтаант нийт 86 иргэнд, түүний дотор 14 хүүхдэд үзүүлсэн байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан иргэдийн дундаас ясны хугаралтай 31 иргэн байсан ба тэдний гэмтсэн хугарлыг нь засаж гөлтгөнөн боолт тавьжээ. Мөн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч нар өвдөлтийг нь намдаах, шингэн сэлбэх эмчилгээг хийж, иргэдэд зөвөлгөө өгснөөс гадна бусад төрлийн өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийж нийт 15 хүнд өвчин намдаах хориг, 5 хүнд шингэн сэлбэх эмчилгээ, үйлчилгээг үзүүлжээ.
Тэрчлэн нярай 4 хүүхдэд үзлэг хийж, ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгсөн бөгөөд тэдгээр хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн талаарх мэдээг Цэргийн хээрийн хоёрдугаар шатлалын эмнэлгийн бүлгийг ахалж буй дэд хурандаа Л.Лувсандорж мэдээллээ.
Энэхүү үзлэг, оношилгооны явцаас харахад зулгарсан ил шархтай болон мөчдийн гэмтэлтэй өвчтөн нийт үйлчлүүлэгчдийн 82,5 хувийг эзэлж буй ажээ.
Тус эмнэлгийн бүлгийн эмч, сувилагч нараас гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх явцад дараах 4 мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэжээ. Үүнд, нэг өвчтөний биед зоогдсон олон тооны шилийг түүн шархнуудад нь анхдагч цэгцлэлт хийсэн. Хоёрт, нуранганд дарагдсаны улмаас биедээ шарх авч, тэрхүү шархууд нь идээлж бохирдсон байсныг цэвэрлэн үхэжсэн эдүүдийг авах мэс ажилбар хийсэн. Гурав дахь хүний тухайд арьсан доор нь хурсан их хэмжээний цусан бүлэнг зүсэлт хийж гадагшлуулсан. Дөрөвдүгээрт, толгойн язарсан шарх, мөчдийн зүсэгдсэн шархнуудад оёдол тавьж, анхдагч цэгцлэлтүүдийг хийжээ.
Түүнчлэн түлэнхийн шархтай өвчтөний шархыг нь цэвэрлэн тосон боолтыг хийж цаашдын эмчилгээг нь зөвлөсөн зэргийг онцолж болно.
Энэхүү эмнэлгийн тусламж үйлчилгээний явцад биеийн гэмтлийн үлдэцтэй олон иргэд тэдэнд хандсаар байгаа аж. Түүнээс гадна хөлний шархтай өвчтөнд үзлэгийг хийхэд амин үзүүлэлт нь тогтворгүй, түгээмэл үрэвслийн шинжтэй үжлийн байдалтай байсан тул дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлжээ.
Эндээс дүгнэхэд, цаашид гэмтэл, мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний бүлгүүд ачаалал ихтэй ажиллах магадлал өндөр байгааг дэд хурандаа Л.Лувсандорж онцлов.
ОХУ. Санктпетербургийн Хүн эмнэлгийн академи
АНУ. Цэргийн эмнэлгийн академи
Германы Бундесверийн цэргийн эмнэлэг
БНСУ-ын цэргийн төв эмнэлэг
Бүх Хятадын цэргийн төв эмнэлэг
Хайнаны АУИС-ийн эмнэлэг
Энэтхэгийн “BLK”эмнэлэг
Солонгосын “Чонгжү Хана“
Бээжингийн АУИС-ийн эмнэлэг… гэх мэт