БХЯ-ны Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлөөс “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам болон ёс зүйн мэдлэг олгох” цуврал сургалтыг БХЯ-ны харьяа байгууллагын бие бүрэлдэхүүнд бүчлэн зохион байгууллаа.
Өнөөдөр тус сургалтад Цэргийн төв эмнэлэг, Эмгэг судлал-шүүх эмнэлгийн бие бүрэлдэхүүн хамрагдлаа.
Сургалтыг Батлан хамгаалахын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга, дэг журмыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга хурандаа Н.Пүрэвдорж нээж, тус сургалтад урилгаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Тэрбиш, Н.Батчулуун нар оролцож авлига хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр лекц уншлаа.