🏀🩺 “МЕДЛИГ 2023” Монголын эрүүл мэндийн салбарын анхны сагсан бөмбөгийн лиг “Спортоор хичээллэж эрүүлжих, зөв дадалтай болох”-ыг нийт ард түмэндээ уриалан зохион байгуулагдаж байна.
📌 Тус тэмцээнд нийт 40 багийн 400 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд Цэргийн төв эмнэлгийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид оролцож байна.
Энэхүү тэмцээн нь 2 сар гаруйн хугацаанд үргэлжлэх ба оролцож буй багууд хүчтэй, өрсөлдөөнтэй, ширүүхэн тоглолтуудыг үзүүлэхээр байна.
Цэргийн төв эмнэлгийн баг тамирчдадаа болон тэмцээнд оролцож буй нийт баг, тамирчдад амжилт хүсье. #МЕДЛИГ