
Тодруулбал, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд Цэргийн төв эмнэлэг, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын эрүүл мэндийн төвүүдийн үүрэг, оролцоог тодорхойлж, цаашлаад хугацаат цэрэг татлагын үйл явц, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзүүлэлтэд онцгой анхаарч эрүүл мэндийн үзлэгийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх талаар эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.