ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цэргийн төв эмнэлгийн “Эрдмийн чуулган-2024” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Сүбээдэй” танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсын орчин цагийн эрүүл мэндийн анхдагч 103 жилийн түүхтэй шинжлэх ухааны ууган эмнэлгийн “Эрдмийн чуулган-2024” эрдэм шинжилгээ, онол практикийн энэ удаагийн ээлжит бага хурал нь Монгол Улсын орчин цагийн эрүүл мэндийн салбарт Мэс засал, Дотрын алба үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулан зохион байгуулагдснаараа онцлогтой юм.
Тус эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Н.Баасанжав болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар, ЦТЭ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, судлаач нийт 80 гаруй хүн оролцлоо.
Зочин илтгэгчээр:
1. Интермед эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал, Канадын Dalhousie их сургуулийн дэд профессор Э.Ундрах-Эрдэнэ “Хиймэл оюун ухааныг дүрс оношилгоонд нэвтрүүлсэн нь”,
2. Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, ахмад Н.Мөнх-Эрдэнэ “Хиймэл оюун ухааныг цэргийн сургалт бэлтгэлд ашиглах боломж, үр өгөөж” сэдэвт илтгэл танилцуулсан нь анагаах ухаан болон батлан хамгаалах салбарт хиймэл оюун ухааныг ашиглаж буй өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар сонирхол татахуйц сэдэв байлаа.
Эрдмийн чуулганы шүүгчдээр:
АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн мэс заслын тэнхимийн ахлах багш, АУ-ны доктор, дэд профессор Д.Зориг;
АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн Иммунобиологийн лабораторийн ЭША, АУ-ы доктор, дэд профессор Л.Энхсайхан;
АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор Б.Ариунзаяа нар оролцлоо.
ЦТЭ-ийн хамт олон тус хуралд 57 эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлзүйн ховор тохиолдлын судалгааг бэлтгэн хэлэлцүүлснээс:



